МИНИЙ ЕРТӨНЦ
Эхийн хэвлийгээс би нүдтэй төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л нүдээрээ би бүхнийг харж явна.
Үзэж харсан бүхэн маань миний ертөнц.
Эхийн хэвлийгээс би гартай төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л гараараа би бүхнийг хийж явна.
Хийж урласан бүхэн маань миний ертөнц.
Үүлэн Бор
Monday, December 24, 2012
Wednesday, October 31, 2012
Дэмис Руссосын дуулсан нэгэн дууг хоёр хүн орчуулсныг зад шүүмжлэe
Дэмис Руссосын дуулсан нэгэн дууг Баясгалан,М.Саруул-Эрдэнэ хоёр орчуулсныг үзээд энэ хоёрыг зад шүүмжилж,нэг хоёр санал хэлье гэж зориглолоо. Энэ хоёр орчуулгыг уншихад утга санаа зөв боловч хэлэхэд хэл хугалмаар хатуу үгс хэрэглэснээрээ дууны орчуулга биш болжээ. Англи хэл дээрээ тун зөөлхөн ,хэлэхэд амархан үг хэллэг байгааг
анзаарсангүй нь тун харамсалтай. Дууны шүлэгийг аль болох дуулах,хэлэх,сонсоход ойлгомжтой богино үгээр бичдэг бичигдээгүй хууль байдаг билээ. Басхүү урт эгшиг хэрэглэж үгээ зөөллөдөг туршлага ахмад,дууны үгийн яруу найрагчдын туршлага бидэнд бий шүү дээ.
анзаарсангүй нь тун харамсалтай. Дууны шүлэгийг аль болох дуулах,хэлэх,сонсоход ойлгомжтой богино үгээр бичдэг бичигдээгүй хууль байдаг билээ. Басхүү урт эгшиг хэрэглэж үгээ зөөллөдөг туршлага ахмад,дууны үгийн яруу найрагчдын туршлага бидэнд бий шүү дээ.
Friday, October 12, 2012
Шүлгийн орчуулга бол тархины “уран нугаралт” юм

АНУ-д суугаа Монгол зохиолчид:
Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт орчуулагч, яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэгийг та бүхэнтэй уулзуулж байна.
“Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”, Санниковын газар, Чонын сүрэг гээд уран зохиолын шилдэг бүтээлүүд, дэлхийн сонгодог болон ази, Зүүн европын ард түмний үлгэрийн сан хөмрөгтэй түүний дуун хөрвүүлснээр танилцсан билээ. Сүүлийн үед АНУ-ын яруу найрагчдын бүтээлээс орчуулан мэдээллийн сайтуудаар дамжуулан бидэнд хүргэж байгаа.
"АЛГАН ДЭЭРХ ШУВУУ" НИСЛЭЭ
+(1).jpg)
Марина Цветаевагийн "Эх орон",,"Танд би дурлаагүй минь аз" шүлгүүд,
Андрей Вознесенскийн "Сая сая сарнай" дууны шүлэг, Америкийн Эдгар
Аллан По-гийн "Аннабел Ли" дууль , Пол Маккартнийн "Жүүд минь" гэдэг
дууны шүлэг, Томас Лаксийн "Хөршүүд",Линн Эмануэлийн "Сарнай", "Цоожны
нүхээр шагайхуйяа" зэргийн дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүд энэ
номонд орсон байна.
Thursday, August 2, 2012
НОМЫН БАЯР
Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэгийн 2010 онд дахин хэвлүүлсэн орчуулгын 10 номны баяр "Интерном" дэлгүүрт 2010 оны 9-р сарын 17-ны өдөр болсон бөгөөд шилдэг бүтээл туурвисны учир Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн юм. Энэ баярын үеэр "Орчлонгийн сайхан хүүхнүүд" зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн хөгжмийн зохиолч, дуучид оролцсон билээ.
Monday, May 28, 2012
ТОГЛООМ
Ирэх жил ирнээ ирнэ
Их замын салаан дээр угтаарай
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.
Subscribe to:
Posts (Atom)