Monday, December 24, 2012

МИНИЙ ЕРТӨНЦ

МИНИЙ ЕРТӨНЦ
Эхийн хэвлийгээс би нүдтэй төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л нүдээрээ би бүхнийг харж явна.
Үзэж харсан бүхэн маань миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би гартай төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л гараараа би бүхнийг хийж явна.
Хийж урласан бүхэн маань миний ертөнц.

Wednesday, October 31, 2012

Дэмис Руссосын дуулсан нэгэн дууг хоёр хүн орчуулсныг зад шүүмжлэe


Дэмис Руссосын дуулсан нэгэн дууг Баясгалан,М.Саруул-Эрдэнэ хоёр орчуулсныг үзээд энэ хоёрыг зад шүүмжилж,нэг хоёр санал хэлье гэж зориглолоо. Энэ хоёр орчуулгыг уншихад утга санаа зөв боловч хэлэхэд хэл хугалмаар хатуу үгс хэрэглэснээрээ дууны орчуулга биш болжээ. Англи хэл дээрээ тун зөөлхөн ,хэлэхэд амархан үг хэллэг байгааг
анзаарсангүй нь тун харамсалтай. Дууны шүлэгийг аль болох дуулах,хэлэх,сонсоход ойлгомжтой богино үгээр бичдэг бичигдээгүй хууль байдаг билээ. Басхүү урт эгшиг хэрэглэж үгээ зөөллөдөг туршлага ахмад,дууны үгийн яруу найрагчдын туршлага бидэнд бий шүү дээ.

Friday, October 12, 2012

Шүлгийн орчуулга бол тархины “уран нугаралт” юм


И-мэйлХэвлэхPDF


АНУ-д суугаа Монгол зохиолчид:
Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт орчуулагч, яруу найрагч  Жамсрандоржийн Оюунцэцэгийг та бүхэнтэй уулзуулж байна.
“Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”, Санниковын газар, Чонын сүрэг гээд уран зохиолын шилдэг бүтээлүүд, дэлхийн сонгодог болон ази, Зүүн европын ард түмний үлгэрийн сан хөмрөгтэй түүний дуун хөрвүүлснээр танилцсан билээ. Сүүлийн үед АНУ-ын  яруу найрагчдын бүтээлээс орчуулан мэдээллийн сайтуудаар дамжуулан бидэнд хүргэж байгаа.

Oрчлонгийн сайхан хүүхнүүд

"АЛГАН ДЭЭРХ ШУВУУ" НИСЛЭЭ

Орчуулагч,яруу найрагч Ж.Оюунцэцэг  өөрийн болон орчуулсан шүлгүүдээ эмхэтгэн,Америкт шинэ ном гаргалаа. "АЛГАН ДЭЭР ШУВУУ"  нэртэй энэ номонд өөрийнх нь бичсэн ухаарал, гэгээрлийн,зөөлөн аяст шүлгүүд,олны хүртээл болсон дууны  шүлгүүд, мөн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сайхан шүлгүүд оржээ.  Ном дөрвөн бүлэгтэй бөгөөд 3 ,4 -р бүлгийг нь Орос, Америкийн яруу найрагчдын бүтээлээс орчуулсан  яруу найраг бүрдүүлж байна. Оросын нэрт яруу найрагч Е.Евтушенкогийн  "Токиод орсон цас", Литвийн ардын яруу найрагч Кристианас Донелайтесийн "Хавар" зэрэг найраглал, Анна Ахматовагийн  "Чамтай цуг тамд очьё",
Марина Цветаевагийн "Эх орон",,"Танд би дурлаагүй минь аз" шүлгүүд,
Андрей Вознесенскийн  "Сая сая сарнай" дууны шүлэг, Америкийн Эдгар
Аллан По-гийн  "Аннабел Ли" дууль , Пол Маккартнийн  "Жүүд минь" гэдэг
дууны шүлэг, Томас Лаксийн "Хөршүүд",Линн Эмануэлийн "Сарнай", "Цоожны
нүхээр шагайхуйяа" зэргийн дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүд энэ
номонд орсон байна. 

Thursday, August 2, 2012

НОМЫН БАЯР

Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэгийн 2010 онд дахин хэвлүүлсэн орчуулгын 10 номны баяр "Интерном" дэлгүүрт 2010 оны 9-р сарын 17-ны өдөр болсон бөгөөд шилдэг бүтээл туурвисны учир Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн юм. Энэ баярын үеэр "Орчлонгийн сайхан хүүхнүүд" зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн хөгжмийн зохиолч, дуучид оролцсон билээ.


Monday, May 28, 2012

ТОГЛООМ


Ирэх жил ирнээ ирнэ
Их замын салаан дээр угтаарай
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.