Friday, March 23, 2012

ВАМПУЧУУДТАЙ АНХ ДАЙРАЛДСАН НЬ "Санниковын газар" романы хэсгээс

Баавгайн гавлыг цэвэрлэж агуулахад хадгалах үүрэгтэй Никифоровыг майхны дэргэд үлдээгээд жуулчид хотгорын захаар зүүн хойт чигийг барин хөдөллөө. Жуулчид анх удаа явж үзсэн танил газраа өнгөрөөд үдээс хойш нэгэн жижигхэн аглагт гарч нуур хавийн чийглэг хөрсөн дээр үхэр, адууны туурайн мөрийн хажууханд хүний нүигэн хөлний мөр байхыг олж харав. Онкилонууд гуталтай явдаг тул энэ нь тэдний мөр лав биш тэгээд ч мөр онигой том, жирийн хүнийхээс ерөнхийдөө бүх хуруу нь их том эрхий долоовор хоёр хурууны хоорондох зай их, долоовор хуруу нь урт ажээ
Жуулчид зүүн хойшоо чиглэх нөгөө мөрөөр хоёр нохойгоо тавиад өөрсдөө араас нь явсаар дахин хоёр ч аглаг иоорхойг өнгөрөөд гурав дахь руу гарч явтал хүний дуу бөглүүхэн сонсогдов. Нохдоо уяанаас нь шүүрэн авч хөтлөөд ойн зах руу болгомжтой дөхсөөр аглагт вампучууд байхыг харлаа. Саяхан алсан ан ав нь бололтой өвсөн дээр харлах нэг том юмыг тойрон найман хүн бүжиглэж байлаа. Вампу хүн чармай нүцгэний дээр тун бор арьстай, эсвэл үстэй ажээ. Ааахирч ширэлдсэн гэзэг үс мөрөн дээр нь унаж, шингэн сахал нүүрийг нь эмжинэ. Вампучууд нэг гартаа богинохон жад, нөгөөдөө бороохой барин нэг бол дороо үсчин, нэг бол хөлөө урагш хойш гишгэн гараа савлан бүжиглэнэ. Хөдөлгөөнтэйгээ тохируулан "ой-гоо-гоо", "ай-дуу-дуу" гэж үргэлж хашгирна.