
Жуулчид зүүн хойшоо чиглэх нөгөө мөрөөр хоёр нохойгоо тавиад өөрсдөө араас нь явсаар дахин хоёр ч аглаг иоорхойг өнгөрөөд гурав дахь руу гарч явтал хүний дуу бөглүүхэн сонсогдов. Нохдоо уяанаас нь шүүрэн авч хөтлөөд ойн зах руу болгомжтой дөхсөөр аглагт вампучууд байхыг харлаа. Саяхан алсан ан ав нь бололтой өвсөн дээр харлах нэг том юмыг тойрон найман хүн бүжиглэж байлаа. Вампу хүн чармай нүцгэний дээр тун бор арьстай, эсвэл үстэй ажээ. Ааахирч ширэлдсэн гэзэг үс мөрөн дээр нь унаж, шингэн сахал нүүрийг нь эмжинэ. Вампучууд нэг гартаа богинохон жад, нөгөөдөө бороохой барин нэг бол дороо үсчин, нэг бол хөлөө урагш хойш гишгэн гараа савлан бүжиглэнэ. Хөдөлгөөнтэйгээ тохируулан "ой-гоо-гоо", "ай-дуу-дуу" гэж үргэлж хашгирна.