ХОЁР ГАЛТ
ТЭРЭГ
“Давхиж яваа хоёр галт тэрэг” гэдэг дууг
Дандаа л шөнийн
цагаар нэвтрүүлдэгсэн.
“Үдэш үүрээр” гэдэг радио программ байдагсан.
Үнэхээр л галт тэрэгний тухай дуу гэж би бодно.
Хөгжөөнтэй нэг нь ,энэ
чинь эхнэр нөхөр хоёр
Хөнжил дотроо хийдэг
ажлын тухай дуу гэж билээ.
Локомотивийн бул,бүлүүрүүд
зэрэг зэрэг хөдөлдөг
Хэн хэнээсээ
хоцрохгүй гэсэн галт тэрэгтэй адил
гэлээ.


